Иргэд, бизнес эрхлэгчдийн саналыг ул суурь болгоно

Иргэд, бизнес эрхлэгчдийн саналыг ул суурь болгоно

Иргэд, бизнес эрхлэгчдийн саналыг ул суурь болгоно

Нийслэлийн удирдлагын зүгээс коронавируст /Ковид-19/ цар тахлын халдварын хариу арга хэмжээний хүрээнд хязгаарлалт тогтоож, иргэдийн орлогын түвшин буурсантай холбогдуулан өрхийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх үнийг тогтвортой хадгалах, махны зохиомол хомсдолоос сэргийлж, нийслэлийн долоон дүүрэгт 28 байршилд 497,8 тн нөөцийн мах борлуулж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн нөөцөд хяналт тавьж судалгааг гарган ажиллаж байна. Хүнсний нөөц хэвийн хэмжээнд байгаа аж.

Улмаар нийслэлийн өрхийн амьжиргааны түвшинг нарийвчлан тогтоох ажлыг эхлүүлэн, өрхийн хэрэгцээний хүнс болон хүйтний улиралд түлээ түлшээр хангах ажлыг зохион байгуулан, 10 мянган өрхөд сайжруулсан түлш олгохоор төлөвлөж 4150 өрхөд олгоод байна. Мөн орон гэргүй 248 иргэнийг тогтоож, 169 иргэнийг Нийгмийн хамгааллын тусгай  төв болон түр байршуулан үйлчилгээ үзүүлдэг зургаан төрийн бус байгууллагад хүргэжээ. Тэдгээр иргэнд шинжилгээнд хамруулан, амны хаалт, ариутгалын бодис материал, хоол хүнсээр хангах ажлын зохион байгуулсан. Цаашид коронавирусийн халдварыг таслан зогсоохын зэрэгцээ иргэд, бизнес эрхлэгчдийн санал хүсэлт, шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгааг ул суурь болгон эдийн засгийн хохирол багатай даван туулах боломжтойг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар онцлов. НИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан үргэлжилж байна.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account