Архангайн Батцэнгэл суманд халдвар бүртгэгдлээ

Архангайн Батцэнгэл суманд халдвар бүртгэгдлээ

Архангайн Батцэнгэл суманд халдвар бүртгэгдлээ

Өглөө бүр 11 цагт болдог ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  “Дотоодод бүртгэсэн халдварууд бүгд ойрын болон дам хавьтлуудын шинжилгээнээс илэрсэн  Архангай аймагт хоёр тохиолдол бүртгэгдлээ. Голомтын судалгаа хийсний үр дүнд бариа заслын үйлчилгээтэй холбоотой ойрын хавьтал илэсрнийг тогтоолоо. Өөрөөр хэлбэл, тандан хөөснөөр тус аймгийн Батцэнгэл сумаас илрүүллээ. Тэр хүн бол Улаанбаатараас эхтэй халдварын голомтоор  үйлчлүүлсэн хүн байсан. Ямар ч байсан хоёр тохиолдлын ойрын хавьтлын 50 гаруй, хоёрдахь хавьтлын 100  гаруй, нийт 200 хүнийг тусгаарлаж Батцэнгэл суманд онцгой хөл хорио тогтоосон” хэмээн мэдээллээ. Тэрбээр мөн нийслэлийн СХД-т 10,  Баянгол дүүрэгт 21,  Баянзүрхт 23 , Сүхбаатарт 12 , Хан-Уулд 7,  Чингэлтэйд 1, Багануурт 1 тохиолдол тус тус бүртгэгдэж нийт Улаанбаатарын 23 хороонд 75 тохиолдол бүртгэгдээд байна гэлээ.

Create Account



Log In Your Account