Засгийн газрын нийгмийн баримжаатай шийдвэрт талархая

Засгийн газрын нийгмийн баримжаатай шийдвэрт талархая

Засгийн газрын нийгмийн баримжаатай шийдвэрт талархая

Хөл хорио үргэлжилж байна. Хүмүүсийн амьдрал хэцүүдэж байна. Хүйтний эрч ч чангарч байна. Төр засаг ард иргэдээ хөсөр хаяхгүйн тулд боломж бололцооныхоо хэрээр нийгмийн чанартай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг үгүйсгэх аргагүй. Тухайлбал, Хүүхдийн 100 мянгыг олгох хугацааг сунгаж,  хүнсний талоныг илүү олон өрхөд тарааж, цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй дэмжлэг шаардлагатай айл өрхүүдэд хүнсний бүтээгдэхүүн олгож байна. Мөн өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар сайжруулсан түлшний үнийг 50 хувиар бууруулах шийдвэр гаргалаа.

Гэтэл энэ нь улстөржүүлэх нэгэн шалтгаан болж хувирлаа. Тодорхой зорилготой сайт, фейсбүүкийн пейж хуудсуудаар дүүрэн гүтгэлэг, доромжлол. “Арчаагүй нь амаа ангаагаад тэжээлгэж байх ёстой юм уу?” л гэнэ. “Дүүрчихсэн тэнэг төр засаг татвар төлөгчдийн мөнгийг дэмий цацаад дууслаа. Ядуучууд хүний өмнөөс амьдраад байгаа юм уу?” л гэнэ. Тиймээ, тэд хүний өмнөөс амьдраагүй. Гэхдээ амьд явах эрхтэй, төр засгийн хайр энэрэлийг хүртэх эрхтэй. Цатгалан хүн өлссөн хүний зовлонг ойлгодоггүй гэж юутай үнэн үг вэ? Монголчууд хэзээ ийм амиа бодсон, хүний мөсгүй байсан юм? Ядарсан нэгэнд туслахыг хараад “Болж дээ” гэж залбирдаг байснаас биш “Муусайн юмнуудыг зүгээр хая. Үхвэл үхнэ л биз” гэж хэзээ ч бодож байгаагүй юм шүү!

МАН нийгмийн хамгааллын бодлогыг тэргүүлэх чиглэлээ болгосон зүүний үзэл баримтлалтай нам гэж улстөрийн чиг баримжаагаа тайлбарладаг. Өөрөөр хэлбэл бодлогынх нь цөм нь  Монгол хүн. Энэ утгаараа үзэл баримтлалынхаа хүрээнд нийгмийн баримжааг алдахгүй байх  үүргээ ямар ч хүнд нөхцөлд биелүүлэхийг хичээх нь мэдээж. Тийм учраас л хөл хорио тогтоосон хэцүү цагт зорилтот бүлэг рүү хандсан шийдвэр гаргасан гэж ойлгогдож байгаа юм.

Эрүүл чийрэг биетэй, хөдөлмөрийн чадвартай хүмүүст шуудай шуудайгаар нь гурил будаа тараагаад, түлш түлээг нь бэлдэж өгөөд байгаа гэж харвал дэндүү өрөөсгөл. Үнэхээр олон хүүхэдтэй орлогогүй өрхөөс гадна асаргаа, тусламж шаардлагатай  суурь өвчтэй, өндөр настай хүмүүст төр гараа сунгахгүй бол хэн сунгах юм бэ? Франц улс хөл хорионы үеэр иргэдийнхээ хэрэглээний төлбөрийг тэглэх шийдвэр гаргаж байсан. Монгол Улс ч ялгаагүй савныхаа хэрээр л иргэддээ туслах гэж хичээж байгааг  шүүмжлэх биш харин ч дэмжин талархах ёстой биш гэж үү?

Д.Лхагвадорж

cэтгэгдэлүүд
  • ЗӨВ ШҮҮ

  • sanal neg bn

  • бүгдээрээ биш байх гэж найдая. ер нь хүмүүс их муухай болсон

  • хүн чанар мандтугай

  • хэрэглээний зээлийг тэглэвэл мөн ч сайн байна даа

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account