Худалдааны төвүүд шаардлагын дагуу ажиллаж чадаж байна уу?

Худалдааны төвүүд шаардлагын дагуу ажиллаж чадаж байна уу?

Худалдааны төвүүд шаардлагын дагуу ажиллаж чадаж байна уу?

Цар тахлын үед худалдааны байгууллагууд онцгой үүрэг хүлээх ёстой. Үүнд:

– Халуун хэмжих

–Өглөө бүр ажилчдаа амны хаалттай эсэхийг шалгах

-Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх

-Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх

– Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих

-Жимс жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай байрлуулахгүй байх

-Амталгаат худалдаа хийхгүй байх

– Бээлий эсвэл хүнсний хавчаар хэрэглэн иргэдэд үйлчлэх

– Сав,баглаа, боодлыг чийгтэй алчуураар арчих

– Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

– Агаар сэлгэлт тогтмол хийх

– Белизнагийн уусмалаар тавцан, сандал, цахилгаан шатны бариул, шал зэрэг хатуу гадаргууг тогтмол арчих

– Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, сальфетка байрлуулах

– Бие засах газрыг тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)

-Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах

  -Бэлэн мөнгө аль болох хэрэглэхгүй байх

   -Карт уншигчийг ариутгах

   -Жимс гэх мэт шууд идэх бүтээгдэхүүнийг бүтээж байх

-Тусгаарлах өрөө заавал бэлдэнэ. Халуурах, шинж тэмдэг илэрвэл тухайн өрөөндөө тусгаарлаж, 119 болон 1800-0119 дугаарт хандах шаардлагатай.

Харамсалтай нь хатуу хөл хорио тогтоосон эхний өдрүүдийг бодвол зарим худалдааны төв, супермаркетуудын нөхцөл байдалд тавих анхаарал суларчээ. Дээрх шаардлагыг нэг бүрчлэн биелүүлж байгаа нь цөөхөн байна. Үүдэнд нь халдвар хамгааллын хувцастай хүн халуун хэмжиж, гар ариутгаж оруулах ёстой атал энэ шаардлагыг зарим худалдааны төв, супермаркет огт биелүүлэхгүй байна. Ариутгал, халдваргүйтлийг оромддог, бараг хийдэггүй нь бохирдсон шалнаас нь тодорхой харагдана. Жимс жимсгэнийг заавал зориулалтын хүнсний гялгар уутанд хийх ёстой ч ил задгай тавьсан хүнсний зах, дэлгүүрүүд олон байна!

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • маш зөв асуудал хөнджээ

  • үүнийг биелүүлж бга эсэхийг байнга шалга

  • их зөв бичжээ. аймаар бохир супермаркет байх юм

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account