Явган хүний гарц дөхөх үед хурдаа хасая!

Явган хүний гарц дөхөх үед хурдаа хасая!

Явган хүний гарц дөхөх үед хурдаа хасая!

Өвлийн улирал жолооч нараас илүү анхаарал сэрэмж, хариуцлага шаарддаг. Өөрөөр хэлбэл, жолоочийн ур чадвар, хувь хүний хүмүүжлээс гадна техникийн бүрэн бүтэн байдалд нь томоохон дүн тавьдаг эгзэгтэй бөгөөд эрсдэлтэй улирал. Хальтиргаа гулгаа үүсч, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой эрсдэл үүсдэг учраас машинтай хүн бүрт өндөр үүрэг хариуцлага ногддог.

Харамсалтай нь цас орж, зам талбайд хальтиргаа үүссэний дараа халцарч гөлийсөн зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсоноос осол аваар ихээр гардаг. Жил бүр техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаанд нь шаардлага тавьдаг боловч хэнэггүй зангаасаа болоод бусдыг ч өөрийгөө ч хохироодог хэрэг тасрахгүй нь.

Уг нь “Явган хүний гарц гарам дөхөөд ирэхээр хурдаа хасна” гэдэг тодорхой заалт Замын хөдөлгөөний дүрэмд байдаг боловч түүнийг нь биелүүлдэг жолооч өдрийн од л гэсэн үг. Гарцан дээр нэгнийгээ шахах, дохио өгөлгүйгээр гэнэт эгнээ байраа өөрчлөх гэж зүтгэдэг “хөлдүү” хандлагаас болоод юутай ч зүйрлэшгүй эрдэнэт хүний амь нас хохирч байгаа нь даанч харамсалтай!

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • их зөв асуудал шүү

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account