Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж төсөл хэрэгжүүлэв

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж төсөл хэрэгжүүлэв

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж төсөл хэрэгжүүлэв

Түгээмэл Хөгжил ТББ, түүний дэргэдэх Бие даан амьдрах төвөөс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, барилга байгууламжийн дэд бүтэц орчинд хүртээмжийн үнэлгээ хийх “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд болон ажил олгогчдод ажил мэргэжлийн чиг баримжаа олгох нь” төслийг 2020 аравдугаар сарын 20-оос хоёр сарын хугацаатайгаар Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэй хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд төвийнхөө 6 ажилтнаа Хөдөлмөр эрхлэлтийн талаар мэргэшсэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхийн сургалтад хамруулж, “Хүртээмж” вэбсайт болон “Үнэлгээ” аппликэйшныг шинэчлэн хөгжүүлж, ААН болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээг онлайн орчинд хүргэн, түүнд хамаарах сургалтын агуулга хөтөлбөрийг боловсруулах, тоног төхөөрөмж худалдан авах ажлыг хийжээ. Түүнчлэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн 32 дугаар зүйлийг үндэслэн төслийн багийн хөгжлийн бэрхшээлтэй ажилчдын хөдөлмөр эрхлэх, өдөр тутмын нийгмийн оролцоог дэмжиж хувийн туслах үйлчилгээг төлөвлөн хэрэгжүүлжээ. “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд болон ажил олгогчдод ажил мэргэжлийн чиг баримжаа олгох нь” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн МУИС-ийн “Ажил мэргэжил судлал”-ын тэнхим, багш мэргэжилтнүүдэд төсөл хэрэгжүүлэгч хамт олны зүгээс маш талархалтай байгаа ажээ.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account