БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс 18 тохиолдол шинээр илрэв

БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс 18 тохиолдол шинээр илрэв

БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс 18 тохиолдол шинээр илрэв

ЭМЯ-наас өглөө бүр 11 цагт  коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийдэг. Өнөө өглөөний мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хийсэн мэдээлэлдээ  “Нэг хоногийн хугацаанд  9070 хүнд халдварын шинжилгээ хийхэд 18 хүнээс Ковид-19  илэрлээ.  Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс 18 тохиолдол шинээр илэрч, нийтдээ 20 тохиолдол бүртгэгдлээ. Халдвар илэрсэн эхний хүн халдварын голомтоос ирсэн нь тогтоогдсон.   Тус 20 хүний  ойрын хавьтал болох 645 хүнийг олж тогтоон, 266 хүнийг тусгаарлаж, 469 хүнийг гэрийн ажиглалтад байлгаж байна.

Эмнэлгийн ажилтнуудаас гадна  өвчтөнүүдийн ар гэрийг гэр гэрт нь тусгаарласан учраас  иргэд маань айх хэрэггүй. Ер нь маскаа тогтмол зөв зүүдэг, ариун цэвэр сахидаг хүмүүст халдвар илрэхгүй байх тохиолдол ажиглагдаж байна.  Та бүхэнд хүргэх сайн мэдээ гэвэл сүүлийн 24 цагт ааймаг орон нутагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Мөн өчигдөр Германы Франкфуртын тусгай үүргийн онгоцоор ирсэн 173 хүнээс халдвар илрээгүй байна” гэлээ.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account