Булган шубатай дэгжин эмэгтэй нусаа нийж, шүлсээ хаяна…!

Булган шубатай дэгжин эмэгтэй нусаа нийж, шүлсээ хаяна…!

Булган шубатай дэгжин эмэгтэй нусаа нийж, шүлсээ хаяна…!

15 дугаар хороолол. Жуковын автобусны буудал. Булган шуба, малгайтай 60 гаруй насны дэгжин эмэгтэй маскаа авснаа шүлсээ хаячихлаа. Цаашаа алхаснаа нусаа нийж орхив. Нүүр рүү нулимах шиг санагдав.

Эмэгтэй хүн, тэр тусмаа настай хүн олны нүдэн дээр үлгэргүй бөгөөд маш эрсдэлтэй үйлдэл хийнэ гэдэг  даанч харамсалтай, бас эмгэнэлтэй. Монгол Улс хөнөөлт вирусыг дотроо алдсан. Бүтэн сар гаруй хатуу хөл хорио тогтоож үзсэн. Одоо дахин бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.  Тархалтыг хумиж барьж авах нь иргэн нэг бүрийн ухамсраас хамгийн их шалтгаалах нь дэндүү ойлгомжтой. Халдварын тохиолдол голомтлон илэрч байгаа ийм эгзэгтэй үед иргэд толгойдоо нэгийг бодох ёстой! Хамгийн наад зах нь гудамж талбайд цус цэр, шүлсээ хаяхгүй байхаас л  тэр ухамсар эхэлнэ шүү дээ! Ганцхан хүний хорлолт үйлдлээс олон мянган хүн өвчний халдвар авч, бие сэтгэлээрээ тарчилна гэдгийг нийтээрээ ой ухаандаа шингэтэл ухамсарлаагүй цагт хорт вирусын халдвар биднээс хэзээ ч салахгүй! Төр засаг, эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд яаж ч хичээгээд үр дүнд амархан хүрэхгүй. Иргэн бүр явдал, үйлдлээ цэнэж, ухаан зараагүй цагт өвчний ард гарахгүй!

Гудамжинд яваа иргэдийн бараг 90 хувь нь нэг удаагийн масктай. Уг нь хоёр цаг тутамд солих ёстой ч хир болж, урагдаж сэмэртэл нь зүүж нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа хүн харваас андашгүй. Чанарын шаардлага хангахгүй маск яаж ч бодсон халдвараас хамгаалж чадахгүй. Амны хаалтны оронцгоо гудамжид хаях хоосон толгойтой хүмүүст монголчуудаа гэх ухамсар, хүн чанар байна уу?

Д.Лхагва

cэтгэгдэлүүд
  • хүмүүсийн ухамсар 0 байна

  • хүмүүсийг яаж гэгээрүүлэх вэ?

  • ямар тэнэг юм бэ

  • Соёлын хувьсгал хэрэгтэй байгаам!!! Гаднаа гяланцаг, дотроо паланцаг улс хөгшин, залуугүй зөндөө. Хиртэй маск юу ч биш…

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account