Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол нийт 1069 боллоо

Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол нийт 1069 боллоо

Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол нийт 1069 боллоо

Эрүүл мэндийн яамнаас өглөө бүр хийдэг ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хийсэн мэдээлэлдээ “Өнгөрөгч 24 цагийн хугацаанд нийт 11.800 хүнд шинжилгээ хийхэд зургаан хүнээс халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлууд бүгд нийслэлд бүртгэгдсэн. Тав нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс, нэг нь Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн хүнээс илэрсэн тохиолдол юм. Баянзүрхийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүн, хоёр сахиураас халдвар илэрсэн. Харин нэг ар гэрийн хавьтал байна. Ингээд Улаанбаатарын голомтод халдварын нийт тохиолдол 279 боллоо. Харин Монголд нийт батлагдсан тохиолдол 1069 боллоо. Үүнээс 584 хүн эдгэрлээ. Өнөөдөр 43 хүн эдгэрч гэртээ гарлаа” гэлээ.

Тэрбээр мөн Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Дорноговь, Архангай аймагт халдвар нэмж илрээгүйг мэдээллээ.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account