Халдварын аюул дэргэдээс чинь салахгүй дагаж байна шүү!

Халдварын аюул дэргэдээс чинь салахгүй дагаж байна шүү!

Халдварын аюул дэргэдээс чинь салахгүй дагаж байна шүү!

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод коронавирусын халдварын 38 шинэ тохиолдол илэрснийг холбогдох байгууллагын мэргэжилтнүүд мэдээллээ. Баянзүрх дүүргийн эмнэлгээс үүсэлтэй голомт аюултай хэвээр байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дотоодод тархсан халдварын хүрээ хумигдах шинж тэмдэг нэг л ажиглагдахгүй байна. Улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо 1000 даваад явчихлаа.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл  “Дэлхий нийтэд халдварын нөхцөл байдал хэд хэдэн давалгааг дамжин, хүндэрч байгааг харж байгаа учир хайртай бүхнийхээ төлөө өндөр сэрэмжтэй байхыг ЭМЯ-наас дахин анхааруулсаар байгаа. Мутацид орсон вирус тархаж, байдал хүндэрч байгаа Их Британи улсад эмч нар хөнгөн өвчтөнүүдэд утсаар зөвлөгөө өгөх, гэрээр нь эмчлэх тактикаар ажиллаж эхэлсэн. Хүнд өвчтөний амь нас эрсдэхээс хамгаалах энэ тактикийг дэлхийн улс орнууд ашигласаар байна. Манай улсад цаашид байдал хүндэрвэл энэ тактикт шилжинэ” гэлээ. Нөхцөл байдал туйлын эрсдэлтэй, амаргүй байгааг албаны хүний ганцхан энэ үг нотолж байгаа юм. Улаанбаатарт  халдварын тархалт зөвхөн Баянзүрхээр хязгаарлагдахгүй болсон нь ойлгомжтой болжээ. Одоо бүх зүйл иргэдийн өндөр хариуцлагаас шалтгаалах нь дэндүү тодорхой. Шинжилгээнд идэвхтэй хамрагдах, хувийн ариун цэвэр халдвар, хамгааллын дэглэмийг горимоор нь барих,  чанарын шаардлага хангасан маск зүүх, хүн хоорондын зайнд маш сайн анхаарах зэрэг хамгийн энгийн стандартыг заавал хангах ёстой! Аюул дэргэдээс чинь салахгүй дагаад байгааг ойлгох ухамсар хүн болгонд байх ёстой! Коронавирусын халдварын тархалт иргэн нэг бүрийн хариуцлага дээр тогтож байна!

Д.Лхагва

cэтгэгдэлүүд
  • маш үнэн бичжээ

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account