Соёлын яам нийгмийг соён гэгээрүүлэх ажлаа эхлүүлье

Соёлын яам нийгмийг соён гэгээрүүлэх ажлаа эхлүүлье

Соёлын яам нийгмийг соён гэгээрүүлэх ажлаа эхлүүлье

Хуучин нийгмийн үед нийслэлд баар гэдэг ойлголт байгаагүй. Тоотой хэдхэн ресторан л уушийн газрын орон зайг нөхнө. Хүмүүсийн хувьд нэгнийхээрээ хэсч архи уух нь элбэг байв. Харин 1990 оноос хойш баар гээч зүйл монголчуудын үйлчилгээний соёлд шинээр нэвтэрснээр хүн толгойтой болгон л баар саваар орж гардаг болсон. Гэхдээ архины хамааралтай болсон хүмүүсийн хувьд мөнгөндөө баригдаад өвөл нь орц, гудамж талбайд, зун нь Туулын бургас дамжин архиддаг болсон билээ.

Хөл хорионы үед ахуйн хүрээний архидалт нэмэгдлээ. Баар ресторан ажиллахгүй болохоор гэр орондоо болон орцонд, гудамжинд ил, далд “амжуулна”. Хамгийн гол нь төр засгийн хувьд архидалтыг бууруулахын тулд согтууруулах ундааг тас хорих нь оновчгүй шийдэл юм. Архидалттай тэмцэхийн тулд архины худалдааг зогсоох нь үр дүнгүй гэдгийг олон улсын туршлага нотолсон гэдэг. Aрхидалтыг бууруулах хамгийн шилдэг арга бол ажлын байр бий болгох, архины хор уршгийг хүний ой тоонд шингэтэл ойлгуулсан сургалт, сурталчилгааг өргөн далайцтай  хийх явдал юм. Нийтийн эзэмшлийн талбайд архидах нь Зөрчлийн хуулиар хориотой гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй байна. Чиний эрх чөлөө нийтийн эрх ашгаар хязгаарлагдана гэдэг соёл иргэшлийн үндсэн ухагдахууныг төлөвшүүлэхийн төлөө төрийн шат шатны байгууллагууд санаачилгатай ажиллах цаг болсон. Үүнд Төрийн бус байгууллагуудын оролцоо маш их! Хамгийн гол нь юуны төлөө Соёлын яамтай болсон юм бэ? Ард түмний оюун санааг зөв тийш нь залах, нийгмийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулж, яаралтай хэрэгжүүлэх нь Соёлын яамны үндсэн бодлого чиглэлийн нэг биз дээ? Өөрчлөлт хийхгүй бол иргэдийн ухамсар, сэтгэхүй аль 90-ээд оныхоороо байна! 

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • demjij bn

  • оркууд ерөөсөө нийгэмшихгүй юмаа

  • 90 оных шиг бүдүүлэг сэтгэхүйтэй байна

  • zuv bichsen bn

  • санаа нь их зөв

  • 30 жил өнгөрчихөөд байхад соёлжихгүй юмаа

  • ix zuv bichsen bn

  • орkууд олон байгаа

  • 90 оны бүдүүлэг харанхуй сэтгэлгээнээсээ салмаар юмаа

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account