Худалдааны төвүүдэд явуулын шинжилгээний баг ажиллана

Худалдааны төвүүдэд явуулын шинжилгээний баг ажиллана

Худалдааны төвүүдэд явуулын шинжилгээний баг ажиллана

Өглөө бүр 11 цагт хийдэг ЭМЯ-ны мэдээллийн цагаар тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Нийслэлд шинэ жилийн баярын үеэр ажилласан томоохон худалдааны төвүүдэд  “Ковид-19”-ийн халдварын тандалт судалгаа хийх явуулын цэгүүд өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Тандалт судалгааны ажилд эрүүл мэндийн байгууллагын 2540 хүн ажиллаж байна” гэлээ. Тэрбээр мөн нийслэлд  халдварын голомт их байгаа тул хотоос орон нутаг руу явахгүй байхыг анхаарууллаа.

Харин ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амсасэлмаа өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 5807 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 21 хүнээс халдвар илэрснийг мэдээлэв. Эдгээр тохиолдлууд бүгд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос үүсэлтэй тусгаарлалтад байсан хүмүүсээс илэрсэн байна.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account