24 цагийн дотор 21 хүнээс халдвар илэрлээ

24 цагийн дотор 21 хүнээс халдвар илэрлээ

24 цагийн дотор 21 хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрөгч 24 цагт нийт 22993 хүнд шинжилгээ хийхэд 21 хүнээс халдвар илэрлээ. Тэдний нэг нь Афганистанд энхийг сахиулагчаар ажиллаж байгаад тусгай үүргийн онгоцоор ирсэн цэргийн албан хаагч. Мөн ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас халдвар илэрлээ. Үлдсэн 19 тохиолдол нь голомтуудын хавьталаас илэрсэн тохиолдол. “Мөнххада” ХК-ийн нэг ажилтан, гэр бүлийн дөрвөн хүнээс халдвар илэрлээ. Мөн “Ачтан” эмнэлгийн гэр бүлийн хавьтлын нэг хүнээс халдвар илэрсэн. Тэр хүн  “Сонгдо” эмнэлгийн эмч учир тус эмнэлгийг тусгаарлаж, 160 хүнээс шинжилгээ авах ажил эхлүүлсэн” гэлээ.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account