Тамхины хяналтын тухай хууль орцонд огт хэрэгжиxгүй байна!

Тамхины хяналтын тухай хууль орцонд огт хэрэгжиxгүй байна!

Тамхины хяналтын тухай хууль орцонд огт хэрэгжиxгүй байна!

20 дөнгөж л гарч яваа залуухан эмэгтэй орцонд тамхи татан зогсоно. “Энд тамхи татах хориотойг мэдэхгүй юү?” гэж асуувал  “Миний хаана тамхи татах танд хамаагүй”  гэж хэгжүүрхэв. “Нийтийн орон сууцанд тамхи татахыг хуулиар хориглосон. Энд чинь нялх, нярай хүүхдүүд амьдарч байгааг яагаад ойлгодоггүй юм бэ?” гэвэл “Сүртэй ш дээ” гэж их л дургүйцэв. Орцонд бяцхан уушиг төлжиж байгаа гэдгийг ойлгох ухамсар тэр хүүхэнд даанч алга. Өөрөө тамхи татдаггүй ч дам тамхидалтад байнга өртөх нь эрүүл мэндэд дэндүү хор хохиролтой гэдгийг тамхичид огтхон ч тоодоггүй нь хүн чанарын хомсдлын нэгэн тод жишээ юм даа.

Тамхины хяналтын тухай хуулийн 9,1,8-д “Орон сууцны орц, цахилгаан шатанд тамхи татахыг хориглоно” гэж заасан байдаг. Хэрвээ хуулийн энэ заалтыг зөрчвөл тухайн иргэнийг 50000 төгрөгөөр торгох шийтгэл  хүлээж байгаа. Харамсалтай нь хуулийн энэ заалт орон сууцанд огт хэрэгжихгүй байна. Хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй хүмүүс орцыг үнэхээр гамшиг болгож бусад хүмүүсийн эрүүл орчинд амьдрах эрхэнд ноцтой хохирол учруулж байна! Хамгийн аюултай нь нийтийн орон сууцанд тамхи татсанаар бусдын эрүүл мэнд ноцтой хохироод зогсохгүй гал түймрийн аюул гарах эрсдэлтэй! Тамхичны  унтраалгүй хаясан ганц ширхэг тамхи ямар их уршиг тарихыг  бүх шатандаа анхаарч, хатуу тэмцэх цаг болжээ. Хууль хяналтын байгууллага орцонд тамхидах хэрэг зөрчилтэй хайр найргүй тэмцэж, Тамхины хяналтын тухай хуулийг хатуу сахиулан, хэрэгжүүлье!

Д.Лхагва

cэтгэгдэлүүд
  • ёстой зөв

  • муусайн оркууд бна

  • тултал нь торгох хэрэгтэй

  • орк авгай хүүхнүүд их бнаа

  • цагдаа торгоод байвал татахаа болино ш дээ

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account