Коронавирус бол дутуу үнэлэх нэг муу ханиад биш ээ!

Коронавирус бол дутуу үнэлэх нэг муу ханиад биш ээ!

Коронавирус бол дутуу үнэлэх нэг муу ханиад биш ээ!

1918 онд “Испани ханиад” 55 сая хүний амь насыг авч одсон юм. Тэр үед Америкт “Маск зүүхгүй бол халдвар авна. Нэг бол маск зүү. Нэг бол шоронд яв” гэж хатуу тэмцэж байлаа. Яг өнөөдөр дэлхийд 90.000.000 хүн коронавирусээр өвчилж, 2000.000 орчим хүн нас бараад байхад “Маск бүү зүү. Цар тахал ч гэх шиг, коронaвирус бол зүгээр л нэг муу ханиад. Аарц уугаад, адууны мах идээд эдгэнэ. Вакцин бүү хийлгэ. Короанавирусээр үхсэн нэг ч хүн байхгүй” гэж нийтийн сүлжээгээр буруу ухуулга хийх хүмүүс байгаа нь харамсалтай. “Испани ханиад” бас л ханиад (үнэн хэрэгтээ цар тахал) байсан шүү дээ! Тэгээд ч аарц уугаад, адууны мах идэх төдийд эдгэрчихдэг өвчин юм бол яагаад дэлхийд ийм олон зуун сая хүн өвчилж байна вэ? Яагаад томоохон гүрнүүд ч барьц алдаж, хөл хорио тогтоож, онц байдал зарлах хэмжээнд хүрэв?

Энэ бол агаар дуслын замаар халддаг гоц аюулт өвчин. Монголчууд амны хаалтны ач тусыг, халдвар хамгааллын дэглэм сахихын үр дүнг  одооноос л ойлгож эхэлж байхад хэсэг бүлэг хүн нийгмийн сүлжээнд олны сэтгэл санааг үймүүлсэн пост оруулж байгааг юу гэж ойлгох вэ?

Д.Сүрэн

cэтгэгдэлүүд
  • нэг муу ханиад гэж болохгүй л дээ

  • ямар ч өвчнийг басч болохгүй

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account