Засаг огцорлоо ч иргэдэд үүрэг хариуцлага нь хэвээр үлдэнэ!

Засаг огцорлоо ч иргэдэд үүрэг хариуцлага нь хэвээр үлдэнэ!

Засаг огцорлоо ч иргэдэд үүрэг хариуцлага нь хэвээр үлдэнэ!

Дөнгөж төрсөн эмэгтэйг табчиктай авч гарсан асуудал жагсаал хөдөлгөөн үүсгэж, улмаар У.Хүрэлсүхийн танхимын хоёр гишүүн огцрох өргөдлөө өгсөн билээ. Тэгвэл уг асуудлыг эрх баригч намын Удирдах зөвлөл авч хэлэлцээд, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шийдвэр гаргалаа. Цар тахлаас үүдэлтэй хөл хорио нь хүмүүсийн амьдралд цохилт өгч, нийгмийн бухимдал үүсгэсэн нь Засгийн газрыг доргиох нэгэн шалтаг болсон гэж үзэж болох талтай. Гэхдээ Засгийн газар огцорлоо гээд цар тахлын тархалт намжихгүй учир иргэдийн хувьд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар баримтлах үүргээ биелүүлэх ёстой. Дур дураараа аашлаад хууль дүрэм зөрчөөд эхэлбэл улс, үндэстний аюулгүй байдалд ноцтой хохирол үүснэ гэдгийг хэн хэнгүй ойлгож, ухамсарлах цаг ирлээ.

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • корона басахаар өвчин биш шүү!!!!

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account