Вакциныг 18-аас дээш насныханд хоёр тунгаар хийнэ

Вакциныг 18-аас дээш насныханд хоёр тунгаар хийнэ

Вакциныг 18-аас дээш насныханд хоёр тунгаар хийнэ

Коронавирусын нөхцөл байдлын талаарх мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн  Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма  “Вирусын халдвар авч эсрэг биет үүссэн хүмүүсийг эдгэрснээс нь хойш 90 хоногийн дараа дархлаажуулах боломжтой. Түүнээс өмнө вакцин хийлгэхгүй байхыг зөвлөсөн. Насны хувьд 18-аас дээш насныханд хийнэ. Харин вакциныг тухайн иргэнд хоёр тунгаар хийнэ. Вакциныг хоёр болон гурван тунгаар хийх бол яг заасан хугацаанд нь хийж байж үр дүн нь гарна” гэлээ. Харин Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг “Иргэнээс халдвар хамгааллын маш энгийн 3 зүйлийг хатуу шаардана. Энэ бол зай барих, амны хаалт зүүх, гараа ариутгах юм. Аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын хувьд  илүү их хариуцлагатай ажиллах болж байна” хэмээн анхаарууллаа.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account