Сургууль, цэцэрлэгийг үе шаттай нээхээр төлөвлөж байна

Сургууль, цэцэрлэгийг үе шаттай нээхээр төлөвлөж байна

Сургууль, цэцэрлэгийг үе шаттай нээхээр төлөвлөж байна

УОК-оос сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг үе шаттай нээхээр төлөвлөж байгаа тухай Шадар сайд С.Амарсайхан мэдээлэв.

Тэрбээр, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнд халдварыг хумьж, иргэдээ вакцинжуулж эхэлснээр танхимын сургалтыг үе шаттай нээхээр төлөвлөж байгаа. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай. Ялангуяа, хөдөө орон нутагт дотуур байрнаас эхлээд анги танхимд халдваргүйтгэл хийнэ. Ингээд гуравдугаар сарын 10-наас эхлэн бүх шатны сургалтыг үе шаттай зохион байгуулна гэж ойлгож болно. Хичээл сургууль цахимаар үргэлжилж байгаа ч хүүхдүүд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа юм. Одоогоор хүүхдүүдэд вакцин хийх боломжгүй. 18-аас дээш насны иргэдэд вакцин хийнэ. Нийслэлд цар тахлын 150 гаруй голомт байгаа тул шууд нээх боломжгүй байна. Иймд бэлтгэл хангаж, эрсдэлийг тооцсоны үндсэн дээр нээх юм” гэж МОНЦАМЭ мэдээллээ.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account