Бичлэгийн дагуу хэрэг нээх саналыг прокурорт хүргүүлжээ

Бичлэгийн дагуу хэрэг нээх саналыг прокурорт хүргүүлжээ

Бичлэгийн дагуу хэрэг нээх саналыг прокурорт хүргүүлжээ

2021 оны нэгдүгээр сарын 21-нд “Parkview” хотхонд АТГ, шүүх байгууллагын ажилтнууд цугларч зүй бус үйлдэл хийсэн гэх бичлэг сошиал орчинд цацагдсан билээ.

Тодруулбал, камерын бичлэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр,  Дээд шүүхийн тамгын газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга асан Д.Отгонбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, Авлигатай тэмцэх газрын ажилтан П.Чулуунбаатар нар багтсан.  

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа уг асуудлаар хэрэг нээх саналыг прокурорт хүргүүлсэн гэж мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, тус байранд биеэ үнэлэлтийг зохион байгуулсан гэж үзэх үндэслэлтэй гэж үзсэн байна. Хуулийн талаасаа биеэ үнэлэлтийг зохион байгуулахыг хориглосон байдаг.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account