Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины анхны тунг хийлгэлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины анхны тунг хийлгэлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины анхны тунг хийлгэлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн АстраЗенека вакцины анхны тунг хийлгэж, вакцинд идэвхтэй хамрагдахыг ард түмэндээ уриаллаа.  Ерөнхий сайд “Элэг нэгт Монгол ахан дүүсээ, өнөөдөр 2 дугаар сарын 23-ны өдөр. Шинэ Засгийн газар бүрдэж ажилдаа ороод яг 25 хонож байна. Өнгөрсөн 25 хоногт Монгол Улсын Засгийн газар олон улсын шилдэг туршлагад үндэслэн өнөөгийн Монгол  Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөлд  тохирсон шуурхай, шийдэмгий систмемтэй  шинэ бодлогыг дэвшүүлэн амжилттай ажиллахыг хичээн ажиллаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдрөөс цуцлагдаж байна. Монгол Улс улаан бүсээс шар бүс рүү шилжиж нийт иргэд, ААН, албан байгууллагуудын 95 хувь нь амьдралын хэвийн горимдоо шилжин орж байна. Тулж ирсэн сорилтын өмнө үндэстнээрээ нэгдэн зогсч чаддагийн нэгэн тод жишээг монголчууд бид  харуулж чадлаа. Хөл хорионы шийдвэрийг хүлцэн тэвчиж, хүндлэн ойлгосон, дагаж мөрдсөн  нийт иргэддээ, улаанбаатарчууддаа талархаж байна. Мөн өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэсэн төрийн алба хаагчиддаа чин сэтгэлээсээ баярлалаа. Өнгөрсөн өдрүүдийн  хөл хорио бидэнд гурван үр дүнг өгсөн гэж Засгийн газрын тэргүүний хувьд дүгнэж байна. Эхний үр дүн бол бид халдварын тархалтыг хумьж чадлаа. Цар тахлын 33 голомтыг илрүүлж чадлаа” гэлээ. Засгийн газрын тэргүүн цааш нь хэлсэн үгэндээ “Хөл хорио тогтоосны хоёр дахь үр дүн бол вакцинжуулалтыг эхлүүлэх суурь нөхцлийг бүрдүүлж чадлаа. Вакцинжуулалт энэ мөчөөс эхэлж байна. Монгол Улс цар тахлын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлж чадсан Ази тивийн улс орнуудын нэг болж чадлаа. Вакцинжуулалтын асуудал ийнхүү шуурхай шийдэгдэхэд өмнөх Засгийн газрын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайдад илгээсэн захидал чухал үүрэгтэй байсныг онцлон хэлье. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэдгийг дахин хэлэхийг хүсч байна. Гэхдээ улс орноо бодож эрүүл мэндээ хамгаалахын төлөө вакцинд хамрагдахыг уриалж байна” гэлээ.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account