ХЭҮК-ийн гишүүд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уулзлаа
ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангаар ахлуулсан Ажлын хэсэг 2021 оны 3 дугаар сарын 5-нд ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих ангид хяналт шалгалт зохион байгуулж, ХЭҮК-ын гишүүний шаардлагын биелэлт, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу ажиллалаа. Энэ хүрээнд хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж буй иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уулзаж, биеийн болон сэтгэл санааны байдалтай танилцаж, санал, хүсэлтийг сонсч, зарим асуудлыг холбогдох албан тушаалтан, байгууллагад уламжлахаар боллоо.
sa
hurdan sullaachee!!! hereg ni notlogdson yaltnuudaa sullasan odoo hilseer yallagdsan 2 irgenee yaraltai sulla!!!!