М.Уранцэцэг анхны медалийг эх орондоо авчирлаа

М.Уранцэцэг анхны медалийг эх орондоо авчирлаа

М.Уранцэцэг анхны медалийг эх орондоо авчирлаа

Өнөөдөр Токиогийн олимпын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн -48 кг-д өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд Португалийн Катарина Костаг  өчих мэхээр цэвэр яллаа. Ийнхүү тэрбээр Монголын баг тамирчдаас анхны медалийг эх орондоо авчирлаа.

Харин олимпийн аварга болох бөхчүүдийн дээгүүр бичигдэж байсан Украины залуу жүдоч Дарья Белодед хүрэл медалийн төлөө Израилийн жүдоч Шира Ришонитой барилдаад өвдөг шороодов.

Японы жүдоч Фуна Тонаки, Косовогийн Дистриа Красники нар алтан медалийн төлөө хүч үзээд Д.Красники дэвжээний бөхийг ялж олимпийн аварга боллоо.

cэтгэгдэлүүд
  • сайн байна

  • Олимпийн тэнгэрт эх орныхоо далбааг мандууллаа

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account