Э.Цэндбаатар: Архи уусан нь миний буруу. Гэмшиж байна

Э.Цэндбаатар: Архи уусан нь миний буруу. Гэмшиж байна

Э.Цэндбаатар: Архи уусан нь миний буруу. Гэмшиж байна

Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн тоглолтын аварга, Ази тивийн аварга гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг архи ууж, зодоон хийсэн гэх үндэслэлээр Улсын шигшээ багаас хөөж байгааг Монголын боксын холбооны удирдлагууд мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Э.Цэндбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Сайн байцгаана уу? Би Гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар байна. Юуны өмнө Монголын боксын холбооны шийдвэрт харамсахгүй байна. Холбооны шийдвэрээр миний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг хассан болохоос биш бокс тоглох эрхийг хасаагүй. Би боксын спортдоо хайртай. Тийм учраас үе үеийн боксчид болон Монголын боксын холбооноосоо уучлалт гуйж байна. Би өөрийнхөө алдаанаас архи ууж, тамирчин хүний хувьд ёс зүйн зөрчил гаргасан. Би ч гэсэн боксын холбооны удирдах хүмүүсийн оронд байсан бол тамирчиндаа сахилга батын хариуцлага тооцох байсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хасах байсан. Тэр үед Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Нямбаатар сайдтай бид хоолонд орсон. Тэнд архи дарс байгаагүй. 18 цагт хоолонд ороод 19 цагт тарсан. Харин би дээд үеийн ах нартайгаа нийлээд тавуулаа өөр газар очиж жаахан уусан. Тэгээд л энэ асуудал болсон доо. Хууль зүйн сайд Х.Нямбаатар, бас Э.Бадар-Ууган ахад буруу байхгүй. Битгий дайраарай. Холбооны шийдвэрийг зөв гэж бодож байна. Тэд бидэнд архи өгсөн зүйл байхгүй. Намайг зодсон хоёр ахдаа гомдолгүй. Цагдаад гомдолгүй гэдгээ ч хэлсэн. Бүх асуудал архинаас болсон. Уусан нь миний буруу болохоор гэмшиж байна. Удахгүй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Шинэ үеийн дүү нар гараад ирлээ. Би дүү нартаа бэлтгэл хангагчаар туслана. Миний дүү нар дэлхийн аваргын тэмцээнээс медаль авна гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Уучлаарай” хэмээн мэдэгдэв.

cэтгэгдэлүүд
  • архинаас болж хайран залуус баларна шүү

  • боломж олгоо

  • уг нь ч мундаг боксёр шүү

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account