Залуус идэвхгүй сонгуульд Э.Батшугар олонхийн санал авав

Залуус идэвхгүй сонгуульд Э.Батшугар олонхийн санал авав

Залуус идэвхгүй сонгуульд Э.Батшугар олонхийн санал авав

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль өчигдөр болж өндөрлөлөө. Харамсалтай нь сонгогчдын ирц тааруу байсан учир ирц хүрээгүй хэсгүүд дээр дахин санал хураалт явуулахаар боллоо. Гэхдээ санал өгөөгүй хүмүүс л дахин зохион байгуулах сонгуульд оролцоно. Оройны 22 цагийн байдлаар Хэнтийд 34.29, Сонгинохайрханд 39.04  хувийн ирцтэй байв. Энэ бол урд өмнөх нөхөн сонгуулиудтай харьцуулбал иргэдийн идэвх маш муу байгааг илтгэсэн үр дүн юм. Сонгуульд залуучуудын идэвх нэн хангалтгүй байсан талаар албаныхан онцолж байна.

Нэр дэвшигчдийн авсан саналаас харвал 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар дийлэнх олонхийн буюу 23,998 саналаар тэргүүлж, “Зөв хүн-Электорат” эвслийн Б.Найдалаа удаалжээ. Харин Хэнтий аймагт Ц.Идэрбат /МАН/ 12,923 хүний санал авч бусад нэр дэвшигчдээсээ хол тасархай тэргүүлсэн байна. Ямартаа ч ирц хүрээгүй учир нэмэлт санал хураалт явуулахаар боллоо. Дахиад л хөрөнгө, хүч, цаг хугацаа!

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • санал өгөхгүй байна гэдэг эсэргүүцлийн нэг хэлбэр юм даа

  • өвчин их байна. амьдрал хүнд байна. Монгол улс яанаа

  • koronag ustgaachee

  • Сонгиночуудын амьдрал сайн байгаа юм байна хэхэ

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account