Т.Доржханд: Манай нам АН-аас илүү хүчтэй болсон байна

Т.Доржханд: Манай нам АН-аас илүү хүчтэй болсон байна

Т.Доржханд: Манай нам АН-аас илүү хүчтэй болсон байна

Нөхөн сонгуулийн үр дүнтэй холбогдуулан ХҮН-ын төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлсэн үгэндээ  “Нөхөн сонгуулийн үр дүнд бид харамсаж байна. Нийт сонгогчдын ердөө 40 хүрэхгүй хувь нь саналаа өгч, нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүслээ. Эрх баригчид машин машинаар нь иргэд, дүүрэг, хороод, төрийн өмчийн компанийн ажилтан, албан хаагчдыг зөөж ажиллуулсан гэх мэдээлэл бидэнд ирж байна. Ийм арга хэрэглэж маш олон хүнийг зөөсөн ч нөхөн сонгууль ирцэндээ хүрсэнгүй. Ийм байдлаар цааш явах юм бол ардчилсан сонгууль, ардчилал нуран унах нөхцөл бүрэлдлээ. Монголын ардчилал, шат шатны төрийн албан хаагчид мөнгөний сүлжээний өмнө өвдөг сөхөрч байна. Тиймээс манай нам Монголын ардчиллыг аврахын тулд дараах арга хэмжээг авахыг Монголын улс төрийн бүх намуудад уриалж байна. 1 дүгээрт, сонгуулийн холимог системийг Үндсэн хуулиар баталгаажуулж, нэр дэвшигчдийн дор хаяж 50 хувийг нь намын жагсаалтаар сонгодог болгох, 2 дугаарт намын хатуу гишүүнчлэлийг устгах, 3 дугаарт сум, дүүргийн удирдлагыг улстөрийн намаас бус иргэдээс шууд сонгодог болох тогтолцоо руу шилжүүлэх ёстой. Мөн ардчиллыг гажуудуулж нэг намын тогтолцоо руу шилжүүлж байгаагаа зогсоохыг эрх баригч МАН-аас шаардаж байна. Өөр нэг хэлэх зүйл гэвэл АН-ын зүгээс ХҮН АН-ын саналыг хувааж, МАН-ыг гаргаж ирээд байна гэж тайлбарладаг болоод байгаа. Үгүй шүү, АН-ынхан. Та нар ардчиллаа хамгаалахын тулд өөрсдөө улс төрийн нам шиг байгаач. Өчигдрийн УИХ-ын нөхөн сонгуульд  ХҮН-аас нэр дэвшигч Б.Найдалаа орлоо. Харин 3 дугаарт АН-ын  Э.Бат-Үүл орлоо. Өнгөрсөн 6 дугаар сарын Ерөнхийлөгчийн  сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч 20 хувийн санал авсан бол АН-ын нэр дэвшигч зургаахан хувийн санал авсныг хүмүүс мартаагүй. Үүнээс үзвэл,  өнөөдөр иргэдийн дэмжлэгийг хүлээж байгаа хоёр дахь нам нь ХҮН болсон нь тодорхой байна” гэсэн юм.

С.Бат

cэтгэгдэлүүд
  • 50 хувь жагсаалтаар ордог холимог тогтолцоог чинь аль хэдийн туршаад буруу юм байна гээд өөрчилсөн ш дээ. АН эрх барьж байхдаа өөрчлөөд хуучин тогтолцоогоор явдаг болгосон.

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account