“Сахал” Д.Эрдэнэбилэг ХААН банкийг худалдаж аваагүй

“Сахал” Д.Эрдэнэбилэг ХААН банкийг худалдаж аваагүй

“Сахал” Д.Эрдэнэбилэг ХААН банкийг худалдаж аваагүй

ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгийг  ХААН банкны 60 хувийг худалдаж авсан гэх мэдээлэл зарим сонин хэвлэлээр гарсан юм. Тэгвэл ХХБ-ны зүгээс энэхүү мэдээллийг эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “Өдрийн сонины 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №212 (6834) дугаар болон зарим цахим хуудаснуудад Худалдаа, хөгжлийн банк болон түүний хувьцаа эзэмшигч болох Д.Эрдэнэбилэгийн талаар илтэд үндэслэлгүй худал мэдээлэл нийтлэгдсэн байна. Худалдаа, хөгжлийн банк, түүний хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг нь Монгол Улсын арилжааны банк болох ХААН банкны хувьцааг шууд болон шууд бус замаар худалдан авсан зүйл байхгүй болохыг үүгээр хариуцлагатайгаар мэдэгдье. Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаах, бодит үнэнд нийцээгүй мэдээллийг олон нийтэд тараах нь Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосон үйлдэл тул Худалдаа, хөгжлийн банк, түүний хувьцаа эзэмшигчийн талаар огт үндэслэлгүй худал мэдээллийг олон нийтэд түгээж, тус банкны нэр хүндэд ноцтойгоор халдаж буй хууль бус үйлдлээ даруй зогсооно уу. Банкны ажил хэргийн нэр хүнд, бизнесийн эрх ашиг, үйл ажиллагаанд хохирол учирсан хууль бус үйл ажиллагаагаа зогсоогоогүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хууль, шүүхийн байгууллагад хандах болно” хэмээсэн байна.

cэтгэгдэлүүд
  • ном ёсоороо бол авч болохгүй гэж үү?

  • Дагваа тэгээд яагаад уурлаад байна вэ

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account