Гэрлэн дохио зөрчдөг балмад жолооч нарт хатуу хариуцлага тооцоё

Гэрлэн дохио зөрчдөг балмад жолооч нарт хатуу хариуцлага тооцоё

Гэрлэн дохио зөрчдөг балмад жолооч нарт хатуу хариуцлага тооцоё

Өдрийн 12.45 цаг. 15 дугаар хороолол буюу “Норжин” худалдааны төвийн урд талын гарцан дээр ногоон гэрэл аслаа. Явган зорчигч давуу эрхтэй. Харамсалтай нь нэг том оврын автобус, гурван жижиг тэрэг огт зогссонгүй, хүмүүсийг дайрах шахам ороод ирлээ. Гэрлэн дохиог дандаа зөрчдөг этгээдүүд болох нь үйлдлээс нь тов тодорхой харагдав. Гэгээн цагаан өдөр гэрлэн дохиог хайхрахгүй байгаа “жолооч” нар оройн цагаар бүр гаардаг нь дэндүү тодорхой. “Оройны 17 цагаас хойш зүүн 4 замаас зүүн, баруун чиглэлд явган хүний гэрэл асчихаад байхад зогсдоггүй жолооч нар маш олон байдаг. Камерын хяналт ажиллаж байгаа юм чинь тийм нөхдүүдэд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй” гэж иргэд бухимдаж байна. Хамгийн гол нь эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг эрсдэлтэй үйлдэл хийж байгаагаа өчүүхэн ч ойлгохгүй байгааг нь уучилж боломгүй. Ялангуяа хичээл сургуулиа тараад явж байгаа хүүхдүүдэд дүрэм баримталдаггүй балмад этгээдүүд  тун халтай заналхийлж байна шүү! Хүний амь настай холбоотой энэ мэт хэрэг зөрчилд хатуу хариуцлага тооцох цаг болжээ!

Энэ оны эхний 10 сарын байдлаар 16721 зам тээврийн осол бүртгэгдэж, 265 хүний амь нас хохирч 625 хүн хүнд, хүндэвтэр хэлбэрээр гэмтсэн талаар Тээврийн цагдаагийн алба анхааруулсан. Энх цагт хариуцлагагүй, ухамсаргүй жолооч нарын гайгаар ингэж олноороо цаг бусаар хорвоог орхиж байгаа нь яавч зүгээр орхих асуудал биш ээ!

Хурд хэтрүүлдэг, урсгал сөрдөг, гэрлэн дохио зөрчдөг, эгнээ байраа буруу сольдог, согтуугаар жолоо барьдаг, замын хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаа ашигладаг, бүр фейсбүүкт орчихоод хээв нэг чатлаад ухаанаа алдчихдаг дэндүү хоосон толгойтнуудад нийтээрээ хатуу шаардлага тавихгүй бол амьд явах баталгаа алга боллоо!

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • маш үнэн шүү!!!!

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account