Монголд омикрон хувилбар орж ирсэнийг албан ёсоор мэдэгдэв

Монголд омикрон хувилбар орж ирсэнийг албан ёсоор мэдэгдэв

Монголд омикрон хувилбар орж ирсэнийг албан ёсоор мэдэгдэв

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ард иргэддээ хандаж шуурхай мэдэгдэл хийлээ. Тэрбээр “ДЭМБ-аас онцгой анхаарал татах хувилбарт бүртгэгдсэн омикрон хувилбар өнөөдрийн байдлаар дэлхийн 145 улсад бүртгэгдээд байна. Манай улсын хувьд дотоодод 5 тохиолдол бүртгэгдлээ гэдгийг албан ёсоор мэдэгдье. Ер нь сүүлийн хоёр хоногийн хугацаанд Covid-19-ийн тохиолдлын тоо хоногт 1000-аас дээш бүртгэгдэж байна. Улаанбаатарт 700-800, орон нутагт 200-300 тохиолдол бүртгэгдэж байна. Сэлэнгэ, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймагт хоногт 50-иас дээш тохиолдол бүртгэгдэж байгаагаас үзвэл цаашид орон нутагт тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна. Тохиолдлын тоо нэмэгдэж байгаа шалтгаан нь сүүлийн нэг сарын хугацаанд иргэдийн хөл хөдөлгөөн эрчимтэй  нэмэгдсэн, баяр ёслолыг өргөн хүрээнд тэмдэглэсэнд байгаа. Ингээд миний бие коронавирусын 4 дэх давалгаа эхэлснийг албан ёсоор мэдэгдье. Иргэд та бүхний ухамсраас маш их зүйл хамаарна” гэлээ.

cэтгэгдэлүүд
  • төр засаг дайчин, иргэд ухамсартай баймаар байна!!!!

  • ай энэ хавар ч өвчлөл гаарах нь дээ

  • алдахгүй байж болсонгүй юу?

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account