Нью-Йоркт орон сууцанд гал гарч 19 хүн амь үрэгдэв

Нью-Йоркт орон сууцанд гал гарч 19 хүн амь үрэгдэв

Нью-Йоркт орон сууцанд гал гарч 19 хүн амь үрэгдэв

Өнгөрөгч ням гарагт АНУ-ын Нью-Йорк хотын Бронкс дахь орон сууцны барилгад гал гарсны улмаас 19 хүн, түүний дотор 9 хүүхэд амь үрэгджээ. Хотын дарга Эрик Адамс “Энэ цагийн хамгийн том түймрийн нэг” гэж тодорхойлсон байна.

Гал түймрийн улмаас 32 хүний ​​амь нас эрсдэлд орж эмнэлэгт хүргэгдсэн талаар Нью-Йорк хотын Гал түймэртэй тэмцэх газрын комиссар Даниел Нигро мэдэгдэв.

Тэрбээр мөн “Цахилгаан халаагуурын ажиллагаа доголдсон нь гал гарах шалтгаан нөхцөл болсон байна. Халаагч нь унтлагын өрөөнд байсан бөгөөд тэр өрөө галд бүхэлдээ өртсөн” гэж хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ. /CNN/

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account