В.Путин хол тасархай ялалт байгууллаа

В.Путин хол тасархай ялалт байгууллаа

В.Путин хол тасархай ялалт байгууллаа

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өндөрлөлөө. Урьдчилсан дүнгээр Владимир Путин 76 орчим хувийн саналаар хол тасархай ялалт байгууллаа. Харин Оросын холбооны Коммунист намаас нэр дэвшигч Павел Грудинин 15, 44, Оросын Либераль Ардчилсан Намаас нэр дэвшигч Владимир Жириновский 6,11, эмэгтэй нэр дэвшигч Ксения Собчак 1,5, Григорий Явлинский 0,9 хувийн саналыг тус тус аваад байна.

Борис Титов, Сергей Бабурин, Максим Сурайкин нарын авсан санал хараахан 1 хувьд хүрсэнгүй. В.Путины хувьд өмнөх сонгуулиудад ч Москвагаас үнэмлэхүй санал авч байсан бол энэ удаад ч нийслэлийн сонгогчдын 70 гаруй хувь нь түүнд саналаа өгчээ.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account