Х.Жекейд олгосон Бригадын генерал цолыг хураах зарлиг гаргав

Х.Жекейд олгосон Бригадын генерал цолыг хураах зарлиг гаргав

Х.Жекейд олгосон Бригадын генерал цолыг хураах зарлиг гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дээд цол хураан авах тухай зарлиг гаргалаа.

ЗАРЛИГТ:

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Цэргийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын харьяатаас гаргах тухай” 32 дугаар зарлигийг тус, тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын харьяатаас гарсан Халидалдагийн Жекейд олгосон дээд офицерын “бригадын генерал” цолыг хураан авсугай” гэжээ.

Х.Жекей нь МАН-ын гишүүн байхдаа Баян-Өлгий аймгаас УИХ-д хоёр ч удаа сонгогдож байсан юм. Мөн Хилийн цэргийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад “ор сураггүй” болсон гэдэг. Одоо Казахстан улсад амьдарч байгаа аж.

 

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account