АНУ тэргүүтэй холбоотнууд Сирид цэргийн ажиллагаа эхлүүлэв

АНУ тэргүүтэй холбоотнууд Сирид цэргийн ажиллагаа эхлүүлэв

АНУ тэргүүтэй холбоотнууд Сирид цэргийн ажиллагаа эхлүүлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампийн тушаалаар АНУ, Их Британи, Францийн холбоотны арми иргэний дайны хөлд нэрвэгдсэн Сирид цохилт өгч эхэлснийг CNN агентлаг мэдээллээ. Д.Трамп “Долоо хоногийн өмнө Сирийн Доума хотод Башар Аль Ассадын арми химийн зэвсэг хэрэглэж, энгийн иргэдийн амийг хөнөөсний хариуд уг довтолгоог эхлүүлж байна’ хэмээн мэдэгдэв. АНУ-ын төрийн тэргүүн мөн “Башар Асадын химийн зэвсгээ хадгалж буй объектуудад цохилт өгч, үй олноор хөнөөх зэвсгийг дахин ашиглах оролдлогыг таслан зогсооход энэхүү хамтарсан цэргийн ажиллагааны зорилго оршино’ хэмээн тэмдэглэв. Энэхүү үйл явцтай холбоотойгоор ОХУ одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

 

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account