Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг огцруулахыг шаардав

Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг огцруулахыг шаардав

Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг огцруулахыг шаардав

УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах шаардлага хүргүүлж байгаагаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар  “У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад зургаан сар өнгөрч байна. Энэ хугацаанд зарим сайд нарын хариуцлагагүй үйл ажиллагаа ард түмний бухимдлыг төрүүлсээр байна.Тиймээс Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс огцруулах тухай саналаа УИХ-д оруулж ирэх шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд УИХ  дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хүргүүлж байна. Тухайлбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АТГ-т шалгагдаж байгаа “Хотгор шанага’-ын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан тухай асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай. Мөн Ч.Хүрэлбаатар Төсвийн тухай хуулийг зөрчиж, нийт 110 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлогын зохицуулалт хийгээгүй хуулийн зөрчил гаргасан.  Хоёрдугаарт, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын 2016 оны 69 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 38 дугаар тогтоол, Төсвийн хуулийг зөрчсөн хариуцлагагүй үйлдэл нь нотлогдсон гэж үзэж байгаа. Мөн Ц.Нямдорж сайд сүүлийн 10-аад жил “Bella Vista’ хотхонд Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавин зээл авч Монгол Улсыг 100 гаруй сая долларын өрөнд оруулсан Ш.Батхүүтэй хамаарал бүхий Г.Алтангийн мэдлийн байранд түрээсийн төлбөр төлөлгүй амьдарч байгаа гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандан өргөдөл гаргасны хариуд Цэцийн зүгээс тухайн асуудлыг АТГ-аар шалгуулах нь зүйтэй гэсэн хариу өгсөн байдаг. Ц.Нямдоржийн үнэгүй түрээсийн байрны эзэн Г.Алтан нь “Жаст’-ын гэх Ш.Батхүүд зээлсэн нэрийдлээр “Төрийн банк’-наас 53 тэрбум төгрөг гаргуулах болсон нь хууль бус, “Төрийн банк’ дээрх хууль бус шийдвэрийн улмаас дампуурч болзошгүй хүнд нөхцөлд орсон гэдгийг тус банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан мэдэгдсэн Энэ бүх зүйл бодит зүйлээр нотлогдож байгаа учир Ц.Нямдоржид зайлшгүй хариуцлага тооцох ёстой гэж үзсэн’ хэмээгээд уг шаардлагыг сэтгүүлчдэд танилцуулсан юм.

 

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account