Хоёр Солонгосын удирдагчид Трамп, Ким нарын уулзалтын талаар ярилцжээ

Хоёр Солонгосын удирдагчид Трамп, Ким нарын уулзалтын талаар ярилцжээ

Хоёр Солонгосын удирдагчид Трамп, Ким нарын уулзалтын талаар ярилцжээ

Энэ сарын 26 буюу бямба гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч Мү Жэ Ин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар цэрэггүй бүс болох Панжумонд хоёр дахь удаагаа уулзжээ.

Хоёр Солонгосын Ерөнхийлөгч өнгөрөгч 4 дүгээр сард анх удаагаа уулзаж байсан бөгөөд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох тал дээр ижил байр суурь илэрхийлсэн билээ. Улмаар Ким Жон Ун, Доналд Трамптай уулзалт хийхээр тохиролцсон. Гэвч Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулиас болоод умардуудын бодол эргэж өмнөдтэй хийсэн гэрээгээ цуцлахаа мэдэгдсэн. Харин  хоёр улсын төрийн тэргүүн энэ  удаад Д.Трамп, Ким Жон Ун нарын уулзалтын талаар хөндсөн байна. Үүнээс үзвэл Хойд Солонгосын тал асуудалд нэлээд уян хатан хандаж байгаа бололтой.

                                                                                                                            Д.Дорж

 

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account