Прокурор Х.Тамир хар тамхи хэрэглэснийг цагдаа нотлов

Прокурор Х.Тамир хар тамхи хэрэглэснийг цагдаа  нотлов

Прокурор Х.Тамир хар тамхи хэрэглэснийг цагдаа нотлов

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү өнөөдөр хар тамхитай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсээс он гарсаар ихээхэн ажиллагаа зохион байгуулж, хар тамхитай тэмцэж байна. Энэ асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулах нь нэн чухал байгаа учраас бид цаг тухай бүрт нь мэдээлж байгаа. 2018 оны тавдугаар сараар жишээ татахад хар тамхитай холбоотой 21 холбогдогчтой найман хэргийг илрүүлэн шалгаж байна. Тухайлбал, энэ сарын 4-өөс 5-нд шилжих шөнө урд нь хар тамхины хэргээр шүүхээс хоёр удаа ял сонсч байсан 38 настай Ч гэгч этгээд нь 29 настай Б-тэй хамтран хар тамхи мансууруулах бодис хууль бусаар олж авч, хэрэглэж байхад нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс дайчлан баривчилсан. Мөн 2018 оны 5 дугаар сарын 22-нд марихуан хэмээх мансууруулах бодисыг хууль бусаар гэртээ тарьж ургуулсан 23 настай Б, Д нарыг Хан-Уул дүүрэгт гэртээ байхад нь баривчилж, их хэмжээний ургамал тарьж байсныг нь эд мөрийн баримтаар хураан шалгаж байна. Түүнчлэн өнгөрөгч тавдугаар сарын 25-нд 31 настай О, 33 настай А, 36 настай Т нарыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан. А, Т нар нь хуулийн байгууллагад ажиллаж байгаад хар тамхины хэрэгт холбогдон шалгуулж байгаа хүмүүс юм. О гэгч нь уг гэмт хэргийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан’ гэлээ. Түүний мэдээлэлд дурдагдсан Т гэгч нь тээврийн прокурор Х.Тамир гэдэг нь тодорхой бололтой.

                                                                                                                                                                                                                                              С.Болд 

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account