“Эвийн цагаан хадаг’ яасан бэ, А.Сүхбат аваргаа?

“Эвийн цагаан хадаг’ яасан бэ, А.Сүхбат аваргаа?

“Эвийн цагаан хадаг’ яасан бэ, А.Сүхбат аваргаа?

Үндэсний их баяр-наадам дөхөөд байдаг. Гэтэл бөхчүүд хэл амаа ололцсон шинж огт алга. Харин ч бие бие рүүгээ хатуухан үг шидэж эхэллээ. Өнөөдөр дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Бөхчүүдийн хагарал Б.Бат-Эрдэнэ аварга, түүний цаана байгаа улиг болсон Р.Нямдорж нарт хэрэгтэй юм болов уу. Та яагаад эвлэлдэн нэгдэхгүй байгаа юм бэ? Одоо энэ хагарал, хэрүүл маргаанаа зогсоо. Наадмын өнгийг тодорхойлох гол, гол бөхчүүд  барилдахгүй бол ялыг нь та үүрээрэй’ хэмээн шууд буруутгасан юм. Үүний хариуд дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ч дуугүй суусангүй “Аваргууд зөрчилдөөд байгаа зүйл байхгүй шүү дээ. Өнөөдрийг хүртэл бид эв зүйгээ олохын төлөө л ажиллаж байгаа. Хамгийн ноцтой асуудал бол допингтой холбоотой яриа юм. Допингтой холбоотой асуудлыг хэдхэн хүн, ТББ гаргаж хүний эрхэд халдаж байна гэх буруу ойлголтыг нийтэд төрүүлээд байна. Гэтэл Дэлхийн допингийн эсрэг байгууллагын салбар нь манай улсад бий. Энэ байгууллага спортын бүх төрлийн тамирчдаас допингийн шинжилгээ авдаг. Бидний хувьд допингтой холбоотой асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. Допинг нэгэнт илэрсэн бол түүнийг нь эсэргүүцдэг ямар нэгэн улс, тамирчин байдаггүй’ хэмээн хариу барилаа.
Нэлээд хэдэн жилийн өмнө Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат нарын хооронд зөөлнөөр хэлэхэд үл ойлголцол үүсч байсныг бөх сонирхогчид төдийгүй нийт монголчууд мэднэ. Харин өнгөрөгч жилийн “Цэргийн баяр’-аар Дархан аварга Б.Бат-Эрдэнийн оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм’ нэвтрүүлэгт дархан аварга А.Сүхбат өөрийн биеэр зочилж “Ах аваргаа ийм сайхан нэвтрүүлэгт оролцож байгаад баяртай байна. Энэ сайхан мөчийг тохиолдуулаад эвийн цагаан хадаг барья’ хэмээн хүндэтгэл үзүүлж байсныг нь монголчууд мартаагүй. Харин бөхчүүдийн дунд үүссэн “хүйтэн дайн’ хүндэтгэлтэйгээр өгч байсан эвийн хадгийг эвхэв бололтой.

Д.Лхагва

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account