М.Энхболдын байр суурийг Л.Цог илэрхийлэв

М.Энхболдын байр суурийг Л.Цог илэрхийлэв

М.Энхболдын байр суурийг Л.Цог илэрхийлэв

Монгол Улсын Шадар сайдын Зөвлөх Логийн Цог ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналыг дэмжихгүй байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр илэрхийлжээ. Тэрбээр “АТГ-ын даргыг буюу ганц хүнийг өөрчлөх гэж УИХ-ын чуулганыг ээлжит бусаар зарлан хуралдуулах нь утгагүй зүйл” гэж өгсөн ярилцлагадаа онцолжээ. Шадар сайд Ө.Энхтүвшин бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаахын эсрэг байсан 32-ын төлөөллийн нэг.  Энэ утгаараа УИХ-ын даргын байр суурийг гуйвалтгүй дэмжиж байгаа бөгөөд түүнийгээ Зөвлөхөөрөө дамжуулан илэрхийлэв бололтой.

Л.Цогийн хувьд 1998-1999 оны хооронд Ж.Наранцацралтын Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажиллаж байсан. Дараахан нь БНН-ыг бараадан “Буян”-гийн Жаргалсайханыг дагаж хэсэг давхиж билээ. Харин 2010 онд Н.Энхбаярыг дэмжин МАХН-д элсч, улмаар 2012 онд Орхон аймгаас УИХ-д сонгогдож байлаа. Гэхдээ 2016 оны сонгуулийн өмнөхөн  Н.Энхбаяртайгаа таарахаа байж удалгүй намаасаа бүр мөсөн нүүр бууруулсан юм.

Л.Цог 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдыг дэмжсэн нь үр дүнгээ өгч Шадар сайдын Зөвлөхийн албанд хүргэсэн бололтой. Түүний хэлж ярьж байгаагаас одоогийн УИХ-ын дарга болон түүний талынхан ээлжит бус чуулганыг хуралдуулах сонирхолгүй байгааг харж болохоор байна.

Д.Лхагва

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account