МАН нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэв

МАН нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэв

МАН нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэв

МАН-ын Бага хурлын II хуралдаан өнөөдөр болж УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох эсэх, мөн нэр дэвшүүлэх журмыг хэлэлцэн баталсан юм. Хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар МАН УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох нь зүйтэй гэж үзжээ.

Уг сонгуульд одоогоор парламентад суудалтай 3 нам оролцох нь тодорхой болоод байна. АН-аас сүмогийн их аварга Д.Дагвадоржийг нөхөн сонгуульд илгээхээр ярилцаж байгаа бол МАХН-ын хувьд Н.Энхбаяр, С.Ганбаатар хоёрын аль нэгийг “сойхоо’ илэрхийлээд байгаа. Харин МАН-аас хэн нэр дэвших нь одоогоор тодорхой бус байна. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан МАН ялах нь баараггүй гэж мэдэгдээд байгаа билээ.

С.Болд

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account