Д.Сумьяабазар “Хотын фракц”-ийг ялагдалд хүргэв

Д.Сумьяабазар “Хотын фракц”-ийг  ялагдалд хүргэв

Д.Сумьяабазар “Хотын фракц”-ийг ялагдалд хүргэв

Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурал өчигдөр эхэлж шинэ даргаа сонгож, намын хорооны гишүүдийн тоог шинэчиллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшсэн бол хурлын танхимаас УИХ, Засгийн газрын гишүүн Д.Сумъяабазарын нэрийг  оруулж ирлээ. Тэрбээр өрсөлдөнө гэдгээ өмнө нь мэдэгдээд байсан билээ. Ийнхүү хуралдаан шөнөжин үргэлжилж санал хураалтын дүн өглөө үүрээр буюу 06 цагийн үед гарсан байна.

Үр дүнд нь  Д.Сумъяабазар 50.4 хувийн санал авч нийслэлийн МАН-ын хороог тэргүүлэхээр боллоо. Харин нэр дэвшигч С.Батболд 49,6 хувийн санал авч тун ойрхон ялагдав. Д.Сумьяабазарын хувьд  Сонгинохайрхан дүүргийн МАН-ын даргаар олон жил ажилласан. Энэ утгаараа намын ажлын тодорхой туршлага түүнд бий.

УИХ-ын даргын фракцийн хүн С.Батболдыг нийслэлийн МАН-ын даргаар сонгогдох нь бараг тодорхой гэлцэж байсан бол У.Хүрэлсүх тэр боломжийг тас цохиж өөрийн хүнээ нийслэлийн намын байгууллагын даргын сэнтийд залж дөнгөлөө хэмээн зарим улстөрчид харж байна. Санал хураалтад 339 төлөөлөгч оролцсон юм.

С.Батболд

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account