Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэсч үлдэх боломж харагдаад эхэллээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэсч үлдэх боломж харагдаад эхэллээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэсч үлдэх боломж харагдаад эхэллээ

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн энэ сарын 19-нд Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлсэн билээ. Уг асуудлыг өнөөдөр 14 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх юм.

Сөрөг хүчин АН-ын Улстөрийн зөвлөл чиглэл өгсний дагуу УИХ дахь АН-ын бүлэг  Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан ч Ж.Батзандан, Л.Болд нар нь эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тэд “Засгийн газрыг огцруулахаас өмнө 60 тэрбум, УИХ-ын даргын асуудлыг ярих ёстой” хэмээгээд намынхаа шийдвэрийг шуудхан дэмжээгүй. Одоогоор хоёр “эсэргүүний” үзэл бодол өөрчлөгдөөгүй байгаа. Хамгийн гол нь МАН-ын бүлгийн 37 гишүүн Засгаа огцруулахын эсрэг хатуу зогсохоо илэрхийлээд байна.

Гэхдээ У.Хүрэлсүхийг унагаахаар улайрч буй 27 гишүүн өнөөдөр мэдээлэл хийж ЖДҮДС-гаас зээл авсан гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй учир Засгийн газрыг огцруулах тухай санал хураалтад оролцох  эрхгүй гээд намынхаа УЗ-д шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Байдал өөр тийшээ эргэж байгааг мэдэрсэндээ барьц алдаж ЖДҮ-ээр бойкот хийх гэж оролдож байгаа нь илэрхий. Харин МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргажээ. Энэ бүхнээс үзвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаад тэсч үлдэх магадлал харагдаад байгаа юм.

А.Бадам

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account