Нийслэлийн Засаг дарга С.Батболд ажлаа өглөө

Нийслэлийн Засаг дарга С.Батболд ажлаа өглөө

Нийслэлийн Засаг дарга С.Батболд ажлаа өглөө

МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг НИТХ-д хүргүүлсэн билээ. Улмаар энэ асуудлыг НИТХ хэд хэдэн удаа авч хэлэлцсэн боловч хойшилсон. Эцэст нь хотын даргыг огцруулах шийдвэрт Ерөнхий сайд гарын үсэг зурсан учир НИТХ хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм. Хотын дарга ч өөрөө огцрох хүсэлтээ гарсан билээ.  Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд захирамж гарган С. Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Ерөнхий сайдын захирамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгалан НИТХ болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрынханд танилцуулж, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланг үүрэг гүйцэтгэгчээр томилов.

Ерөнхий сайдыг саналаа хүргүүлэхээс өмнө НИТХ Засаг даргынхаа үйл ажиллагаанд хангалттай сайн гэдэг дүн тавьсныг иргэд санаж байгаа. Сайн ажилласан хүний халааг хэн авах бол?

Л.Бат

 

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account