Капитал банк: Бидний зүгээс маш их харамсч байна

Капитал банк: Бидний зүгээс маш их харамсч байна

Капитал банк: Бидний зүгээс маш их харамсч байна

УИХ, Засгийн газрын нэр бүхий гишүүд, албан тушаалтнууд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олон зуун сая, тэрбумын зээл авсан асуудал өнөөдөр ид яригдаж байна. Н.Номтойбаяр нарын гишүүд ч зээл авсан гишүүддээ, бас албан тушаалтнуудад ёс зүйн болоод хуулийн хариуцлага хүлээлгэх ёстойг анхааруулж, мэдэгдэл хийсэн билээ.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн хувь эзэмшдэг компанидаа 40 гаруй тэрбумын зээл авсан гэдэг асуудал хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод сошиалаар удаа дараа цацагдсан юм. Тухайн бүрт нь Капитал банкнаас няцаалт хийж мэдэгдэл гаргаж байлаа. Гэтэл өнөөдөр Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах Капитал банкны төв байрыг Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн битүүмжилсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тарж эхэлсэн. Харин тус банк дээрх мэдээлэлтэй холбогдуулж шуурхай мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “Банкны дамжуулан олгосон төсөл хөтөлбөрийн зээлийн зориулалт, материалыг холбогдох хууль, хяналтын байгууллагаас шалгалт хийгдсэн. Гэвч энэхүү үйл ажиллагааны талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар ч үндэслэлгүйгээр банкны төв байрыг битүүмжилсэн гэх худал, гүжирдлэгийн шинж чанартай мэдээллийг нийтэд түгээж байгаад бидний зүгээс маш их харамсаж байна. Иймээс Капитал банкны эрхэм харилцагчид, хадгаламж эзэмшигчид та бүхэн үнэн зөв мэдээлэлтэй байж, элдэв худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье. Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийн эх сурвалжаа нягтлан үнэн зөв мэдээллийг олон нийтэд түгээж ажиллана уу” гэжээ.

С.Болд

cэтгэгдэлүүд
  • Нөгөө аж ахуйн нэгжүүдэд очих ёстой хөнгөлттэй зээлийг баячууд нь аваад өндөр үнээр үржүүлж байдаг юм биш байгаа даа.Арай ч үгүй байлгүйдээ. Хэрэв тэгвэл шууд толгойтой нь ярьдаг Хятад арга байна шүү дээ.Ер нь мөнгөтэй хүмүүс төрийн толгой, их хуралд очиж байгааг эцэс болгохоор хэсэг залуус санаа нэгдээд байгааг иргэд дэмжиж байна.Хууль бусаар баяжсан хүмүүсийг үнэнчээр шалгах тийм засаг төр хэзээ бий болох болоо гэж бид харж суух цаг алга болж түүний төлөө тэмцэх тэмцэл маш хэрэгтэй боллоо.

  • Үндэсний хөрөнгө оруулалттай ганц банк шүү дээ. Үндэсний банкуудаа дампууруулж хаячихаад дараа нь гадны банкууд оруулж ирэх гээд байгаа юм уу

  • капитал хэвийн л ажиллаж байсан ш дээ. худлаа мэдээлэл түгээх юм даа

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account