Л.Болд: М.Энхболдод цаг хожих шалтгаан байна

Л.Болд: М.Энхболдод цаг хожих шалтгаан байна

Л.Болд: М.Энхболдод цаг хожих шалтгаан байна

Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын даргыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан. Үүний дараа УИХ-ын дарга мэдээлэл хийж ирэх мягмар гарагт ажлаа өгөхөө мэдэгдсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болдын байр суурийг сонирхов.

-УИХ-ын даргын яриад байгаа шиг өнөөдөр тогтоолын төслийг хэлэлцэж, асуудлыг хэлэлцэх боломж байгаагаагүй юм уу?

-Байлгүй яахав. Энэ сарын 10-ны цуглааныг яаж амгалан тайван тараах вэ, бухимдсан олныг яаж тайвшруулах вэ гэдэг асуудлаар Үндэсний аюулгүйн зөвлөлийн хурал болсон. Дараа нь Ерөнхийлөгч хууль өргөн барьсан. Улмаар уг хуулийг хэлэлцэх хугацааг 25-нд гэж тохирсон шүү дээ. М.Энхболд дарга өөрөө 3 удаа орж ирээд саналаа өгөхдөө 25-нд албан тушаалаа өгнө гэж тохирсон. Гэнэтхэн өнөөдөр өглөө тэр ярьж байснаасаа буцлаа. Энэ нь  2 зүйлийг харуулж байна. Нэгдүгээрт, хойшлуулах болсны цаана ямар нэгэн юм байна. Тухайлбал, “Эрдэнэт’-ийн 49 хувийг гадаадын компанид шилжүүлэхийн тулд УИХ-ын дарга огцролгүй цагаан сар өнгөрөөх гэж байна гэдэг мэдээлэл бидэнд ирсэн. Хоёрдугаарт, Монголд төрийн эргэлт болсон нь үүгээр нотлогдож байна. УИХ-ын 40 гишүүн гэдэг чинь парламентийн олонх шүү дээ. Бид бүтэн хоёр сар тэмцэж байж гарын үсэг зурууллаа, тогтоол өргөн бариуллаа. Бүх л хэлбэрээр явж байна. Гэтэл санал хураалгахгүй, авч хэлэлцэхгүй байна. Монголын төр нэг хүний эрх мэдэлд бүрэн барьцаалагдсан, Монголын төр Монголын төр байж чадахгүй болсныг харуулж байна. Өнөөдөр  асуудал шийдэгдэх байлаа. Гэтэл М.Энхболд дарга хуулийн бус тайлбар хийгээд хойшлууллаа. Янз бүрийн аргаар энэ хуулийг хэлэлцэхгүй байх арга саам эрэлхийлж байна. Энэ хугацаанд гадна талд юу ч хийж болзошгүй. 1 дүгээр сарын 25-нд албан тушаалаа өгнө гэж тохирчихоод өдөр судар, шашин ном ярьж Монголын төрөөр тохуурхаж байгаад гайхаж байна. Би хувьдаа үүнийг ажлаа өгөхгүй л гэсэн санаа гэж харж байна. Цаг хожих шалтгаан байна.

Тэгэхээр таныхаар УИХ-ын даргыг ирэх мягмар гарагт ажлаа өгөхгүй гэсэн үг үү?

-Би хувьдаа хулхидаж байна л гэж харж байна.

Д.Дорж

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account