УИХ-ын даргыг маргааш огцрохгүй бол өлсгөлөнд нэгдэнэ

УИХ-ын даргыг маргааш огцрохгүй бол өлсгөлөнд нэгдэнэ

УИХ-ын даргыг маргааш огцрохгүй бол өлсгөлөнд нэгдэнэ

УИХ-ын гишүүн  Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд, Ж.Батзандан нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд УИХ-д “Баялагтаа эзэн Монгол” бүлэг байгуулж байгаа зарлалаа. Гишүүн Т.Аюурсайхан “Манай бүлэг Монголын баялгийг ард түмний мэдэлд байх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн хэвшил хууль бусаар худалдан авсныг УИХ-ын нэр бүхий гишүүд тэмцэж байж Монголын төрд авсан. Мөн “Таван толгойн” орд газрын 50 хувийг БНХАУ-ын аж ахуйн нэгжид 400 сая ам.доллараар олгох гэж байсныг ч зогсоосон. “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтыг шалгах ажлын хэсэг ажиллаж байгаа хэдий ч гаднын хөрөнгө оруулагчид шаардлагатай баримт, материалыг ажлын хэсэгт гаргаж өгөхгүй байна. Ийм учраас бид “Баялагтаа эзэн Монгол” бүлэг байгуулж байгаа юм.  Монгол Улс баялагтаа эзэн болсон тохиолдолд нийгэм, эдийн засагт тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэх боломжтой. Бүлгийн зүгээс өргөсөн тангарагтаа үнэнч, улстөрийн эрх мэдэлд автаагүй шударга хуульчдыг хууль шүүхийн байгууллагад ажиллуулах асуудлыг хөндөж тавина. Мөн бүлгийн зүгээс ажлын хэсэг гаргаж, Монголбанк, Засгийн газрын 29 тусгай санд шалгалт хийнэ” гэлээ. Мэдээлэл хийсэн гишүүд маргааш УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэгт найдаж байгаа учир Сүхбаатарын талбайд  өлсгөлөн зарлаад буй иргэдэд хандаж өлсгөлөнгөө түр зогсоохыг уриаллаа.

Гэхдээ М.Энхболд хэлсэн үгнээсээ буцаж, суудлаа тавьж өгөхгүй бол тавуулаа өлсгөлөнд нэгдэхээ ч мэдэгдэв. УИХ-ын дарга М.Энхболд өнгөрөгч баасан гарагт мэдээлэл хийх үеэрээ “Ирэх мягмар гарагт УИХ-ын даргыг огцруулах тогтоолыг төслийг хэлэлцэнэ. Ямар ч байсан цагаан сараас өмнө УИХ шинэ даргатай болно” хэмээн мэдэгдсэн. Түүний энэ үгэнд дээрх таван гишүүн эргэлзэж байгаа бололтой. Ямартаа ч маргааш асуудал хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.

Л.Дорж 

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account