У.Хүрэлсүхийн зүтгүүлсэн С.Амарсайхан хотын дарга болов

У.Хүрэлсүхийн зүтгүүлсэн С.Амарсайхан хотын дарга болов

У.Хүрэлсүхийн зүтгүүлсэн С.Амарсайхан хотын дарга болов

-Хотын даргыг тодруулах НИТХ-ын хуралдаан үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл “Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирж нэр дэвшигч С.Мөнхчулууныг ямар шалтгаанаар батламжлаагүй буцаасан үндэслэлээ тайлбарла” хэмээн шаардсан ч төлөөлөгчид түүний саналыг хүлээж авсангүй. Энэ удаад МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн С.Амарсайханыг НИТХ дахь намын бүлэг нь дахин нэр дэвшүүллээ. Саяхан намаасаа хөөгдсөн С.Мөнхчулууны хувьд ч С.Амарсайхантай өрсөлдөнө гэдгээ мэдэгдэж, заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлж байгаагаа зарлалаа. Ийнхүү С.Амарсайхан, С.Мөнхчулуун хоёр дахин өрсөлдөхөөр боллоо. Өнгөрөгч 1 дүгээр сарын 16-нд энэ хоёр эрхэм өрсөлдөж С.Мөнхчулуун нь олонхийн санал авч ялалт байгуулсан ч Ерөнхий сайдын таалалд нийцээгүй. Түүгээр ч үл барам мань хүн МАН-аасаа хасагдах шийтгэл амссан билээ. Тэрбээр өнөөдөр гандан буурахгүй дахин нэрээ дэвшүүллээ. Хотын шинэ даргад Т.Бадамжунайгийн туслах асан, одоо Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж буй Ж.Батбаясгалан, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын нэр дуулдаж байсан ч С.Амарсайхан, С.Мөнхчулуун хоёроос өөр нэр дэвшигч гарсангүй.

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сонгох НИТХ-ын төлөөлөгчдийн санал хураалт өндөрлөлөө. Санал хураалтад нийт 45 төлөөлөгч оролцсоноос МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн НИТХ-ын дарга С.Амарсайхан олонхийн санал авлаа. Ийнхүү тэрбээр хотын шинэ даргын сэнтийд залрах нь тодорхой боллоо. Өнгөрөгч 1 дүгээр сарын 16-нд болсон санал хураалтаар заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн С.Мөнхчулуун 55.8 хувийн санал авсан боловч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлахгүй гэдгээ илэрхийлсэн. Тэр ч бүү хэл намын бодлогын эсрэг ажилласан гэдэг үндэслэлээр С.Мөнхчулууныг намын гишүүнчлэлээс хассан юм. Тэгвэл сая МАН-ын дарга нь хүссэндээ хүрч, харин “том толгойт” С.Мөнхчулуун дарга ч үгүй, нам ч үгүй хоцров бололтой. С.Амарсайханы хувьд улстөрд хөл тавихаасаа өмнө буюу 2007 онд “Оюуны ундраа” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсныг нь мэдэхгүй хүн ховор доо. Одоо ч мэдээж оролцоотой байдаг байх.

Энэ залуу 2012 онд НИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд ялалт байгуулсан бол 2016 онд ялалтаа бататган дахин НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож,  улмаар 2017 онд НИТХ-ын даргаар сонгогдон одоог  хүртэл ажиллаж байгаа. У.Хүрэлсүх намын даргаар сонгогдсоныхоо дараа хотын фракц буюу М.Энхболдын талынхныг шахаж эхэлсэн бөгөөд хотын дарга С.Батболдыг ч суудалд нь үлдээгээгүй. Түүний оронд нэлээд хэдэн нэр сонсогдож байсан боловч Ерөнхий сайдын сонголт нь С.Амарсайхан байлаа. Одоо түүний хүн хотыг удирдах болоод байна. Ердөө сар хагасын өмнө С.Мөнхчулуунд саналаа өгч байсан хүмүүсийн байр суурь эргэсэн нь сонирхол татаж байна.

Д.Лхагва

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account