АН гэдэг нэрэн дээр хэн, хэн үлдэх бол?

АН гэдэг нэрэн дээр хэн, хэн үлдэх бол?

АН гэдэг нэрэн дээр хэн, хэн үлдэх бол?

Ж.Батзандан, Л.Болд нар шинэ нам байгуулахаа зарлалаа. Ж.Батзандангийн хэлснээр бол тэдний энэ алхам бурханы таалал юм байх. Энэ залуу анх Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн гэгчийг байгуулж улстөрд хөл тавьж байсан түүхтэй. Түүний улстөрийн эхний алхам нь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай “тэмцэх” байсан юм. Тус хөдөлгөөний цаана “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат байгаа талаар тухайн үед хэвлэлүүд хардаж байсан ч яг баримтаар нотолж чадаагүй. Ямартаа ч нэлээд том хүний дэмжлэг байгаа нь анзаарагдаж байлаа. Гэхдээ 2008 оны сонгуулийн өмнө Иргэний хөдөлгөөний нам байгуулж сонгуульд оролцсон. Гэхдээ МАН-ын байрыг галдан шатаасан хэргийн хүрээнд сар шахам хоригдож, улмаар “амь зулбан” АН-д элсч билээ. 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж түүнийг “аюулт” хэргээс аварсан гэдэг. Харин одоо бол мань хүн АН, Элбэгээ хоёртоо дайсан боллоо. Намаа удаа дараа шүүмжилсэн, “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалын асуудлаас болоод удаа дараа Ц.Элбэгдорж руу довтолсон, хатуу үг шидсэн. Одоо ч энэ байр суурьнаасаа ухраагүй байгаа.

2016 оны өмнө “АН феодалын нам болжээ” хэмээн мэдэгдэж байсан,  У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал дээр намын шийдвэрээ үл ойшоосон, эрх баригч намын гишүүдтэй нийлж популизм хийсэн зэрэг эсэргүү үндэслэлээр АН-аас хөөгдсөн юм. Энэ үйл явц өнөөдрийн үр дүнд хүргэв бололтой. Одоо АН-ын дарга нар “АН бол үндэсний хэмжээний том нам. Хоёр гурван хүн гараа л биз” гэж мэдэгдэх нь тодорхой. Гэхдээ асуудал энэ хоёр хүндээ биш тус намд цаашид ч задрал үүсч магадгүй гэдэгт гол учир нь байгаа юм.

Хэдхэн хоногийн өмнө нэгэн цагт АН-ыг удирдаж явсан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн Улстөрийн бодлогын зөвлөхийн албаа өгөхөө мэдэгдсэн. Энэ хүнийг АН хадаг сүүтэй тосоод авах нь юу л бол. Н.Алтанхуягийг Л.Болд, Ж.Батзандан нартай нийлээд, улстөр хийгээд явна гэхэд бас хэцүү. Магадгүй өөр нам байгуулж мэдэх юм. Үүнээс үзвэл АН гэдэг нэр дээр хэн хэн үлдэхийг одоогоор хэлж мэдэхгүй.

Д.Лхагва

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account