Засгийн газар: Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг ил болгох ёстой

Засгийн газар: Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг ил болгох ёстой

Засгийн газар: Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг ил болгох ёстой

Өчигдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 21-нд Засгийн газрын  ээлжит хуралдаан болсон бол өнөөдөр танхим ээлжит бусаар хуралдаж, С.Зориг агсны хэргийн материалтай холбоотой асуудлыг хаалттай хэлэлцсэн байна. Хуралдаанд  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нар мэдээлэл хийжээ.

Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Шадар сайд Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Засгийн газар С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуудлаар  мэдээлэл сонслоо. Тус хэргийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан уу, хуулийн дагуу шийдэгдсэн үү зэрэг асуудлыг хөндөж ярьсан. Уг хэрэгтэй холбогдуулан ямар шийдвэр, арга хэмжээ авах талаар Ц.Нямдорж сайд танилцуулга хийсэн.

Энэ бол Засгийн газрын  биш хууль хяналтын байгууллага шийдэх асуудал. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг одоохондоо прокурорын байгууллагаас үзүүлэхийг хориглосон. Гэхдээ бичлэгийг УИХ-ын гишүүд болон ард түмэнд нээлттэй үзүүлэх нь зөв гэж Засгийн газар үзлээ. Эрүүдэн шүүж хэргийг хүчээр хүлээлгэсэн, хилсээр гүтгэсэн бол байж болохгүй, хамгийн ноцтой асуудал” хэмээн онцлов.

Р.Бат

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account