Сонгогчдын хандлага дахин сонгуулиас харагдлаа

Сонгогчдын хандлага дахин сонгуулиас харагдлаа

Сонгогчдын хандлага дахин сонгуулиас харагдлаа

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр хороонд өчигдөр буюу 3 дугаар сарын 23-нд  дахин сонгууль болж,  МАН-ын нэр дэвшигч 55.2 хувийн саналаар ялалт байгуулсан бол Консерватив намын нэр дэвшигч 0.72, Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч 0.91, Ногоон намын нэр дэвшигч 0.76, бие даагч Н.Алтантуяа 37.4, бие даагч Г.Жаргал 4.31 хувийн тус тус санал авчээ.

Харин 19 дүгээр хорооны сонгуульд МАН-ын нэр дэвшигч 55.2, БНН-ын нэр дэвшигч 0.64, Консерватив намын нэр дэвшигч 0.35,  Ногоон намын нэр дэвшигч 1.21, бие даагч Н.Уламбаяр 11.25, бие даагч Т.Туул 35.94 хувийн саналыг тус тус авсан байна. Энэ сонгуульд АН оролцоогүй нь сонгуулийн дүнд нөлөөлсөн нь дамжиггүй хэмээн тус намынхан үзэж байгаа юм. Иргэдийн мэдэх, мэдэхгүй олон жижиг нам өрсөлдсөн нь эрх баригч намыг дугуйлахад хүргэсэн ч байж мэдэх. Нөгөө талаас сонголтод материаллаг нөлөө орсон, эсэх, насны харьцаа гээд бодох л асуудлууд байгаа.

Юутай ч сонгуулийн энэхүү дүнгээс харвал ард түмэн өөр зүйлийг хүсэмжилж байгааг бие даагчдын авсан өндөр саналууд харууллаа. Өөрөөр хэлбэл, намуудыг, ялангуяа 1992 оноос хойш ээлжилж, бас хамтарч төр барьж ирсэн МАН, АН-ыг гэх ард түмний итгэлийн гал дүрэлзэх хэмжээнд байхгүй байгаа нь анзаарагдлаа.

Д.Дорж

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account