Улстөрчдийн рейтингийг У.Хүрэлсүх тэргүүлж, Х.Баттулга удаалав
“Сант Марал” төвөөс судалгаа явуулж улстөрчдийн рейтингийг тогтоожээ. Топ улстөрчдийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга удаалав. Энэ хоёр хүний рейтинг тогтвортой байгаа нь харагдлаа. Харин гуравдугаарт ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, дөрөвдүгээрт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, тавдугаарт МАХН-ын дарга Н.Энхбаяр, зургадугаарт БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар оржээ.
Долдугаарт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, наймдугаарт УИХ-ын гишүүн С.Жавхлан, есдүгээрт МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, аравдугаарт АН-ын дэд дарга Р.Амаржаргал нар нэрлэгджээ.
С.Болд
Зочин
Ийм худал хуурмаг судалгаа хийж тараахаа болиоч ээ газар авахгүй ш д