Шүүх М.Энхсайханыг суллах шийдвэр гаргалаа

Шүүх М.Энхсайханыг суллах шийдвэр гаргалаа

Шүүх М.Энхсайханыг суллах шийдвэр гаргалаа

АТГ-ын ээлжит баривчилгаа өнгөрсөн шөнө болж Ерөнхий сайд, Шадар сайдаар ажиллаж асан М.Энхсайханыг  ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

Түүнийг Монгол Улсаас Шведийн вант улсад Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд АТГ дуудаж, мэдүүлэг авч байсан юм. Улмаар Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа эргүүлэн татаж билээ. М.Энхсайханыг стратегийн орд газрын гэрээ, ашиглалттай холбоотой асуудал хариуцсан сайдаар ажиллах байх үедээ албан тушаалаа урвуулан ашигласан, эсэх асуудлаар шалгаж байгаа юм байна. З.Энхболд УИХ-ын дарга байхдаа “Тавантолгойн гэрээг УИХ-д оруулалгүй батлуулах гэж оролдсон зарим сайдыг огцруулах асуудлыг өргөн барих болно’ гэж мэдэгдэж байсан юм.

Харин түүнийг үргэлжлүүлэн хорих, эсэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх авч хэлэлцээд Авлигатай тэнцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Д.Бат

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account